Ус... би ус шиг байхыг хүснэ... намайг гомдоовол би мөс болчихоно... намайг хайрлавал би хайлаад ус болчихоно... хэтэрхий хайр надад зохихгүй ээ би ууршчихана... ус бүхнийг эзэлдэг... ус амьд бүгдийг тэтгэнэ... би бүгдийг тэтгэгч нэгэн...
Бороо... би бороо байхыг хүснэ... намайг уурлуулбал би мөндөр болон түчигнэнэ... намайг хайрлавал би намуухан шивэрнэ... хэтэрхий хайр надад зохихгүй ээ би бороо гэдгээ мартчихана... бороо бүхнийг тэтгэнэ... би хүн бүрийн хүсэгч нэгэн...
Цас... би цас байхыг хүснэ... намайг гомдоовол би нүүр нүдгүй шуурах болно... намайг хайрлавал би намуухан бударна... хэтэрхий хайр надад зохихгүй ээ хайлаад би утгаа алдна... цас бүгдийн сэтгэлийг татна... би сэтгэл татагч нэгэн...