Навчис хаяалсан шаргал намраар хүлээнэ
Цасан бударсан цагаахан өвлөөр хүлээнэ
Цэцэгс дэлгэрэх урин хавраар хүлээнэ
Бороо шаагисан дэлгэр зунаар хүлээнэ
Цаг хугацааг умартан байж хүлээнэ
Тэнгэрийн үүлсийг замхартал хүлээнэ
Хүслийг минь сонсоод иртэл чинь хүлээнэ
Хүлээнэ би чамайгаа хүлээнэ
Хүнийх болсон ч хүрээд иртэл чинь хүлээнэ