Би хүн л биш
Уулыг хараад би уул гэдгээ мэддэг
Униар мананг ажаад үүл гэдгээ мэдэрдэг
Бороо шивэрсний дараа өвс гэдгээ сэрдэг
Богширгоны жиргээ эхэлмэгц өглөө гэдгээ санадаг
Би хүн л биш
Од дүрэлзэхийн цагт харанхүй гэдгээ мэддэг
Охид нимгэлээд эхэлмэгц хавар гэдгээ санадаг
Ертөнцийн хүн бүрээс гагц хүсэл л үнэртэхэд
Ерөөс амгалан зүрх минь загасных болохыг ойлгодог
Би хүн л биш
Өнгө өнгийн тэнгэр дор аугаа их ХООСОН,
Өнөөдрөөс эхлээд би, зөвхөн...
I look at a mountain and know that I am mountain
I observe mist and perceive that I am cloud
After rain sprinkles I sense that I am grass
As soon as the sparrow's twittering begins, I remember
that I am morning
I am not merely human
When a star flares up I know that I am darkness
As soon as girls shed their thick winter clothes, I remember
that I am spring
When I smell only longing from every person in the universe
My ever more tranquil heart understands that it is a fish's
I am not merely human
Under a multi-colored sky the immense VOID,
From today on I, only…
Хүлээлт
Gadaa zogsood l baimaar
Nuuree tengert l kharuulan
Zogsood baimaar
Tsasand mod shig daruulan
Zogsood l baimaar
Tsarai zusend mini
Tsagiin turkh todortol
Zogsood
Zogsood l baimaar
Ulaan alchuuraa
Tsagaan boltol
Zogsood l baimaar
Ursatlaa
Ursaad ariltlaa
Boroond zogsood l baimaar
Chinii uneriig avch yavsan salkhi
Avchirch ugukhuus uur
Argagui boltol ni
Zogsood l baimaar
Chikhend mini zuusen eemeg
Chinii nereer jingenetel
Zogsood
Zogsood l baimaar
Irekhgui gedeg ug
Icheed nuugdtal
Zogsood l baimaar
Irekh zamyg chin zuullun
Els bolon butartlaa
Zogsood
Zogsood l baimaar
* * * *
Танд тоолшгүй олон асуулт бий ч
Тэр бүхэнд цорын ганц хариулт буй
Таны өмнө зам зурайж байна.
Таны дэргэд хөтөч хүлээж байна.
Айдас хэмээх лифт хааяахан ажилладаг
Өөртөө итгэхүй хэмээх лифт үе үехэн ажилладаг
Тэмүүлэл хэмээх лифт үргэлжид нойргүй ажилладаг. From Shri Chinmoi